Боинг онгоцнуудад дэлбэрэх аюултай гэмтэл илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 24

“Boeing” компанийн олон зуун онгоцонд нислэгийн үеэр дэлбэрэх аюултай гэмтэл илрүүлжээ.

Гэмтэл “United Airlines”, “American Airlines” зэрэг иргэний агаарын тээврийн компаниудын 300 орчим онгоцонд илэрчээ. “Boeing 777” онгоцны цахилгаан дамжуулагчтай холбоотой гэмтлийн улмаас түлшний сав нь гал авч, дэлбэрэх аюултай аж.

АНУ-ын Холбооны иргэний агаарын тээврийн удирдах газар (FAA) 2024 оны гуравдугаар сард энэхүү гэмтэлтэй холбоогдуулан тавдугаар сарын 9-ний дотор тайлбар ирүүлэхийг тус компаниас шаардаж байжээ. FAA-ийн мэдээллээр, энэхүү гэмтлийг засахад нийт 698 мянган ам.доллар шаардагдах гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(45.117.35.9) 2024 оны 05 сарын 29

Боинг хамгийн найдваргүй онгоц

0  |  0
1(122.201.31.143) 2024 оны 05 сарын 27

0  |  0
Top