Тэнгэрийн хатан хаан: Сүүлчийн “Boeing 747”-г үдлээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

“Боинг” компани мягмар гарагт /2023.01.31/ “тэнгэрийн хатан хаан” гэгддэг “Boeing 747” загварын сүүлчийн онгоцоо үдэн гаргах ёслолын арга хэмжээ зохион байгуулжээ.

53 жилийн турш үйлдвэрлэгдсэн эл загварын сүүлчийн 1574 дэх “Boeing 747” тээврийн онгоцыг “Atlas Air” компани захиалан авч байна.

Тус компанийн ерөнхий инженер агсан Жо Саттер 1965 оны наймдугаар сард захиалга авч, 1968 оны есдүгээр сард “Boeing 747” туршилтын загварыг угсарч байв. Түүний энэ алдарт бүтээл 1969 оны хоёрдугаар сард анхны нислэгээ үйлдэж, 1970 оны нэгдүгээр сарын 22-нд анхны “Boeing 747” захиалагчдаа хүрч байсан түүхтэй.

Сүүлийн жилүүдэд захиалагчид түлш бага зарцуулдаг, хоёр хөдөлгүүрт онгоцыг илүүд үзэх болсон тул 747 серийн загварын тэнгэрийг эзэгнэх эрин үе төгсгөл болж, үйлдвэрлэл нь ийн зогсож байна. “Боинг” компани 2022 онд эл загварын нийт таван онгоц үйлдвэрлэсэн бол оргил үед буюу 1990 онд шинэ 70 “Boeing 747” тэнгэрт хөөрч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top