Алга болсон Малайзын MH370 онгоцны нисгэгч амиа хорлосон уу!

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Австралийн ерөнхий сайд асан Тони Абботт 2014 онд Энэтхэгийн далайд нисэх онгоц алга болсон шалтгаан нь нисгэгч нь амиа хорлосон явдал байсан гэж мэдэгдсэнийг “The Australian” сонинд лхагва гарагт /2020.02.19/ мэдээлжээ.

“Малайзын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд анхнаасаа нисгэгч амиа хорлосон гэж бодож байсан. Хэн юу хэлснийг хэлэхгүй ч хэрэг явдлын шалтгаан нь энэ байсныг бүгд ойлгож байсан нь тодорхой байв” гэж тухайн үед Австралийн ерөнхий сайдын албыг тушаалыг хашиж байсан Тони Аббот энэ долоо хоногийн сүүлээр Sky News телевизээр гарах баримтат кинонд зориулж өгсөн ярилцлагадаа дурджээ. Онгоцонд 239 зорчигч зорчиж явсан бөгөөд алга болсон иргэдийнхээ хэргийг тухайн улс орнууд нарийн шалгах ёстой гэж тэрбээр онцолжээ.

Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг 777-200” 2014 оны гуравдугаар сарын 7-оос 8-нд шилжих шөнө Куала Лумпур хотоос Бээжингийн чиглэлд хөөрөөд 40 минутын дараа радарын дэлгэцээс алга болсон билээ. Онгоцонд сууж явсан 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүн онгоцтой хамт алга болжээ. 2016 оны сүүлээр мөн 2017 оны наймдугаар сард нисэх онгоцны хэсгүүд Мадагаскарын эрэг орчим олдож байв. Гэсэн хэдий ч олон улсын хараат бус мөрдөгч 2017 онд тус онгоцны хар хайрцаг олдоогүй тул онгоц осолдсон гэж дүгнэх боломгүй гэж дүгнэж байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5(202.126.89.93) 2020 оны 02 сарын 19

Terrorizm

0  |  0
Zochin(103.212.117.226) 2020 оны 02 сарын 19

Харь гаригынхан

0  |  0
Top