Энэтхэгт осолдсон онгоцны хар хайрцгийг олжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 13

Пүрэв гарагт Энэтхэгийн Ахмадабад нисэх онгоцны буудал орчим осолдсон Boeing 787 Dreamliner онгоцны хоёр хар хайрцгийн нэгийг нь олсон байна. Онгоцны хөдөлгүүрт шувууд орсны улмаас осолдсон байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Ослын улмаас онгоцонд сууж явсан 242 хүн, газарт байсан 50 хүн, нийт 290 гаруй хүн амиа алджээ. Онгоц оюутны байран дээр унасан.

India Today сувгийн мэдээллээр, онгоц осолдох үеэр нэг зорчигч амьд гарчээ. Хэвлэлүүдээр ослоос хоёр зорчиг амьд гарсан тухай мэдээлж байна. Амьд гарсан зорчигч 38 настай Рамеш Вишвас Кумар Бучарвада гэгч онгоцны толгой хэсэгт сууж байжээ. Түүнийг түргэн тусламжийн машин авч явж буй дүрс бичлэг гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu