Энэтхэг улс хил хамгаалалтад могой, матар ашиглахаар судалж байна

Я.Болор | Zindaa.mn
29 минутын өмнө

 

Энэтхэгийн хилийн алба хилийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Пакистан, Бангладештай залгаа хил орчмын бүсэд могой, матар ашиглах боломжийг судалж байна гэж Hindu сонинд бичжээ.

Хилийн аюулгүй байдлын хүчнээс гаргасан чиглэлд Энэтхэгийн дотоод хэргийн сайд Амит Шахын захирамжийн дагуу могой, матрыг ашиглах асуудлыг судлах үүрэг өгчээ.

Хууль бус цагаачлал, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Энэтхэгийн засгийн газар хил хамгааллыг чангатгах, хилийн шугам дагуу хашаа, хайс барих шийдвэр гаргасан байна.

Гэсэн хэдий ч хилийн бүсийн газрын онцлог, хилтэй ойрхон сууринууд зэрэг хүчин зүйлс шийдвэрлэгдээгүй үлдээд байна гэж тус улсын дотоод хэргийн яамны тайланд дурджээ.

Hindu сонины эх сурвалжийн мэдээллээр, могой, матар ашиглах тухай чиглэл одоогоор хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд эдгээр амьтдыг хэрхэн олж авах, тэднийг хил орчмын бүсэд байршуулснаар нутгийн ард иргэдийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх зэрэг асуудлууд урган гарч ирж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top