АНУ Оросын газрын тос худалдан авахыг Энэтхэгт зөвшөөрчээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 06

АНУ-ын сангийн яам далайд газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудад хадгалагдаж байгаа Оросын газрын тос худалдан авах нэг сарын хугацаатай лицензийг Энэтхэгт олгосон тухай Ройтерс агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, энэхүү шийдвэрийг АНУ, Израилын Иранд явуулж буй цэргийн ажиллагаатай холбоотой дэлхийн газрын тосны зах зээл дээр үүссэн дарамтыг бууруулах зорилгоор гаргажээ. Ингэхдээ далайд газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудад хадгалагдаж байгаа Оросын газрын тосыг худалдан авахыг зөвшөөрсөн байна.

Хоёрдугаар сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэлд хийхдээ, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос худалдан авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэж онцолж байсан. Өнгөрсөн оны долоодугаар сард Доналд Трамп Оросын газрын тос худалдан авахаа зогсоохгүй бол Энэтхэгийн газрын тос боловсруулагч үйлдвэрүүдэд 100 хувийн татвар ногдуулна гэж сүрдүүлж байсан билээ.

Ростерс агентлагийн мэдээллээр, Энэтхэгийн дөрвөн том үйлдвэр газрын тосоо ОХУ-аас бус АНЭУ болон баруун Африкаас худалдан авдаг болжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.0) 2026 оны 03 сарын 06

Энэтхэг улс хэнээс юугаа авах нь АНУ- д ямар хамаа байна....??? Бусдын хэрэгт хошуу дүрэх нь нөгөө ардчилал нь юмуу?

0  |  0
зочин(202.9.46.0) 2026 оны 03 сарын 06

Энэтхэг улс хэнээс юугаа авах нь АНУ- д ямар хамаа байна....??? Бусдын хэрэгт хошуу дүрэх нь нөгөө ардчилал нь юмуу?

0  |  0
ЗУЛ(202.21.126.106) 2026 оны 03 сарын 06

энэтхэг кастын системтэйгээ адил боолыг сэтэгхүйтэй улс юм хятад шиг салаавч өгч чадахгүй

0  |  0
Зочин(66.181.178.169) 2026 оны 03 сарын 06

Нөгөө ардчилал, чөлөөт худалдаа, хүний эрх энээ тэрээ гэдэг нь зүгээр үлгэр юм байна. Зөвхөн том гүрнүүдийн эрх ашиг гэдэг нэг дүрмээр энэ дэлхий эргэж байна. Бид ухаанаа олохгүй бол С.Баяр, С.Баярцогт мэтийн урвагчид тодрон гарсаар л байх болно.

0  |  0
Зочин(66.181.178.169) 2026 оны 03 сарын 06

Нөгөө ардчилал, чөлөөт худалдаа хаа байна. Бүгд худлаа зөвхөн том гүрнүүдийн эрх ашиг байдаг гэдгийг бид хэзээ ойлгох юм бэ???\n

0  |  0
Top