АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин ирэх долоо хоногт Энэтхэгт айлчилж, тус улсын Батлан хамгаалах яамны тэргүүн Раджнатх Сингхтэй хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэх гэнэ.
Энэ талаар Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлээд “Ллойд Остин Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд болон аюулгүй байдлын асуудал эрхэлсэн бусад өндөр албан тушаалтантай анх удаагаа уулзана. АНУ, Энэтхэгийн цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн чөлөөт, нээлттэй байдлын талаар хэлэлцэх болно” гэжээ.
Түүнчлэн Цагаан ордоны хэвлэлийн нарийн бичиг Жен Псакигийн мэдэгдсэнээр энэ сарын 12-нд АНУ, Энэтхэг, Япон, Австралийн удирдагч нар видеоформатаар уулзалдах аж.
Сэтгэгдэл ( 0 )