Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчин ирэх тавдугаар сард АНУ-ын “F-18 Super Hornet” сөнөөгч онгоцыг Энэтхэгийн нисэх онгоц тээвэрлэгч “Vikrant” хөлөг онгоцоор тээвэрлэж болох эсэхийг шалгах туршилт явуулахаар болжээ.
“Hindustan Times” хэвлэлд мэдээлснээр, “Боинг” корпорац ирэх сард Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчний Гоа муж дахь цэргийн баазын туршилтын нислэгийн талбайд зуны улирлын туршилт хийхээр “F-18” хоёр онгоц илгээх юм. Туршилтыг тавдугаар сард 21-нд эхлүүлэх тов гарчээ. Эдгээр сөнөөгч онгоцыг “Vikrant” хөлөг онгоцноос хөөргөх боломжтой гэж үзэж байна.
Энэтхэгийн бие даан бүтээсэн “Vikrant” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Энэтхэгийн тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэх 2022 оны наймдугаар сарын 15-нд тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүн хэсэгт очих ёстой. Хөлөг онгоц Оросын “МиГ-29К/КУБ” сөнөөгч онгоц, “Ка-31” нисдэг тэрэг болон АНУ-ын “MH-60R” нисдэг тэрэг тээвэрлэх хүчин чадалтай ч Энэтхэгийн тал бусад төрлийн онгоц тээвэрлэх боломжийг мөн туршихаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )