Байден, Моди нар Украины хямралыг зохицуулахад дэмжлэг үзүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 27

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар утсаар холбоо барьж, Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, талууд мөргөлдөөнийг олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрэмд нийцүүлэн энхийн замаар шийдвэрлэхийг дэмжих байр суурин дээр баттай зогсож буйгаа нотолжээ. Байден, Моди нар мөн Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ зэрэг бүс нутгийн байгууллагуудын шугамаар Энэтхэг, Номхон далайн бүс нутагт энх тайван, хөгжил, цэцэглэлтийг хангах чиглэлд хамтран ажиллагаа нотолсон байна. Цагаан ордны тэргүүн Нарендра Модигийн Польш, Украинд хийсэн айлчлалыг хэлэлцэж, ирэх есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы үеэр уулзах талаар тохиролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top