АНУ Энэтхэг улстай гурван тэрбум ам.долларын гэрээ байгууллаа гэж АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хийсэн хэлэлцээний дараа мэдэгдлээ.
Цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хүрээнд Энэтхэгийн тал AH-64E Apache нисдэг тэрэг, MH-60R Seahawk тэнгисийн цэргийн баазын нисдэг тэрэг худалдан авахаар болжээ.
Түүнчлэн талууд хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцжээ. Худалдааны хэлэлцээр байгуулах боломжтой гэж үзэж буйгаа Доналд Трамп мэдэгдсэн байна. Түүнчлэн, мэдээллийн технологийн салбар, ялангуяа 5G сүлжээг хөгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Амьд үхдэлийн тахалын эсрэг гэрээ байгуулсан тэр нь нууц байдаг