Цагаан ордны дэргэдэх Сурвалжлагчдын холбооноос зохион байгуулсан хүлээн авалтын үеэр буудалцаан болжээ. Арга хэмжээнд АНУ-ы. Ерөнхийлөгч Доналд Трамп оролцож байсан бөгөөд түүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна.
Доналд Трамп гал нээсэн этгээдийн бай нь өөрөө байсан байж магадгүй гэжээ. Washington Hilton зочид буудалд болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр буун дуу гарахад тусгай албаныхан Цагаан ордны тэргүүн Доналд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп, дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнсийг тайзнаас аюулгүй буулган, авч гарчээ.
Гэмт этгээд тусгай албаны ажилтан руу буудсан байна.
CNN агентлагийн мэдээллээр, гал нээсэн этгээд болох Томас Коул гэгчийг баривчилжээ.

Сэтгэгдэл ( 0 )