Европын Холбооны гишүүн орнууд өчигдөр /2022.12.02/ Оросын газрын тосны үнэ тарифт дээд хязгаар тогтоох шийдвэрийг гаргажээ.
АНУ болон “Их 7”-гийн бусад орон Оросын газрын тосны нэг баррелийн үнийг 60 ам.долларт хязгаарлах тохиролцоонд хүрээд байсныг Европын Холбоо ийнхүү баталсан байна.
Европын Холбооны энэхүү шийдвэрийн дараа бусад орнууд Оросын түүхий газрын тосыг өндөр үнээр худалдаж авбал АНУ, Европын Холбоо, “Их 7”-гийн бусад гишүүн орны эдийн засгийн хоригоор шийтгүүлнэ.
Европын Холбооны энэхүү шийдвэр нь ОХУ-ын эрх баригчдын газрын тосноос олдог орлогыг бууруулж, Украины дайныг санхүүжүүлэх чадварыг нь сулруулах зорилготой юм.
Сэтгэгдэл ( 1 )
Тэгээд өөрсдөө 80 $ -р зарна