Нигери 100 Airbus онгоц худалдаж авна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

Нигерийн иргэний агаарын тээврийн “Green Africa Airways” компани Европын “Airbus” консорциумаас Airbus A 220 загварын 100 онгоц худалдан авахаар болжээ.

The Wall Street Journal сонинд мэдээлснээр, 2018 оны арванхоёрдугаар сард тус компани “Боинг” компанид Боинг 737 МАХ загварын 100 онгоц авах захиалга өгч байжээ. Тухайн үед “Боинг” компани Африктай хийж буй хамгийн том гэрээ хэмээн мэдэгдэж байв.

“Green Africa Airways”Боинг онгоцны захиалга нь удаашрах төлөвтэйг харгалзан, энэ захиалгаа “Airbus” компани руу шилжүүлэхээр шийдсэн байна.

Хамгийн сүүлд 2019 онд Этиопт болсон Боинг 737 МАХ онгоцны ослоос хойш “Боинг” компани өнгөрсөн сараас эхлэн энэ загварын онгоцны үйлдвэрлэлийг түр зогсоосон бөгөөд Боинг 737 МАХ загварын онгоцыг дахин үйлдвэрлэж эхлэх хугацааны талаар мэдэгдээгүй байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top