Нигер Улсын Нигер мужид зэвсэгт этгээдүүд исламын сургууль руу дайрч, 150 гаруй сурагчийг хулгайлжээ.
Сургуулийн эзэн Абубакар Тегина Ройтерс агентлагт ярихдаа 20-25 мотоцикл хөлөглөсөн зэвсэгт этгээдүүд сургууль руу халджээ.
Нигерийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, халдлага Тегина хотын Салиху Танко сургуульд ням гарагт орон нутгийн цагаар 15.00 цагт гарчээ. Тухайн үед сургуульд 7-15 насны 300 орчим сурагч байсан аж. Халдлагын үеэр нэг хүн амиа алдаж, нэг хүн хүнд шархаджээ. Хулгайлагдсан хүүхдүүдээс 11 нь зэвсэгт этгээдүүд сулласан байна. Учир нь тэд балчир тул хурдан явж чадахгүй байсан гэнэ. Үүнээс гадна зэвсэгт этгээдүүд автобусанд зорчиж явсан хүмүүсийг мөн хулгайлсан аж.
Эдгээр зэвсэгт этгээдийг сүүлийн хэдэн сард Нигерийн хойд хэсэг дэх дунд болон их сургуулиудад цуврал халдлага хийсэн гэж буруутгаж байгаа аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш тэд нийт 700 гаруй сурагчдыг хулгайлж, мөнгө нэхжээ.
Ням гарагийн халдлага өнгөрсөн сард хулгайлагдсан хөрш зэргэлдээх Кадуна мужийн их сургуулийн оюутнуудын сүүлчийн 14 оюутныг сулласан өдрийн маргааш нь гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )