СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зогсоолд байршуулсан автомашин алдагджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 28

Цагдаагийн байгууллагад "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зогсоол дээр байсан автомашин алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “А”-ийн зогсоолд асаалттай үлдээсэн “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг 25 настай, эрэгтэй хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд, иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяр(103.140.10.209) 2023 оны 05 сарын 31

Сайн шалгаарай урд бас хулгайлж бсн бж мэднэ шүү найз нөхд хамрн жилдаг засврын газр сэлбэг н дэлгүүр иашины ченжүүд мөнгө төргны гүүлгээг айн шалгахд юм гарч ирж мэднэ шүү

1  |  0
Зочин(202.126.89.199) 2023 оны 05 сарын 31

Асаалттай үлдээхээр аргагүй ш дээ

2  |  0
Top