Гаитид хулгайлагдсан 17 номлогчийн хоёрыг нь суллажээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

Гаитид хулгайлагдсан АНУ, Канадын иргэд болох 17 номлогчийн хоёрыг нь сулласан тухай АНУ-ын христийн шашны “Christian Aid” байгууллага мэдээлжээ. Ингэхдээ суллагдсан хоёр номлогчийн нэр, аль улсын иргэн болох, өдгөө хаана байрлаж байгаа, хэрхэн суллагдсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрсөн аравдугаар сарын 16-ны өдөр Гаити улсад 17 христийн номлогч, гэр бүлийн хамтаар барьцаалагдсан тухай мэдээлж байсан билээ. Тэдний 16 нь АНУ-ын иргэн, нэг нь Канадын иргэн аж. Барьцаанд эмэгтэйчүүд, таван хүүхэд байгаа юм. АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, тэднийг "400 Mawozo" гэмт бүлэглэл барьцаалсан ба нийт 17 сая ам.доллар шаардсан тухай “Wall Street Journal” сонин эх сурвалж дурдан мэдээлсэн юм.

Гаитийн цагдаагийн албаны мэдээллээр, барьцаалагдсан хүмүүс бүгд амьд гэнэ. Тэднийг суллахаар хэлэлцээ хийж байгаа аж.

Top