Хаити НҮБ-д хандан цэрэг илгээх хүсэлт тавьжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 10

Хаитигийн эрх баригчид НҮБ-д хандан тус улсад цэрэг илгээх хүсэлт тавьжээ. НҮБ энэхүү хүсэлтийг судалж байгаа бөгөөд аливаа нөхцөл байдалд цэрэг оруулах асуудлын талаар эцсийн шийдвэрийг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл гаргах учиртай.

Хаитигийн эрх баригчид НҮБ-д хандан тус улсын Ерөнхийлөгчийн амь насанд халдсанаас хойш үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан аюулгүй байлыг хангах, ялангуяа дэд бүтцийн гол гол объектуудыг хамгаалахад цэргийн тусламж үзүүлэхийг хүссэн байна.

Гаитигийн Ерөнхий сайдын гарын үсэгтэй эл захидлыг энэ сарын 7-ны өдрөөр огноолжээ.

2019 онд Гаитид 15 жил үргэлжилсэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа дуусгавар болж байсан билээ.

Энэ сарын 7-нд Хаитигийн Ерөнхийлөгч Жовенел Моисын гэрт зэвсэглэсэн этгээдүүд халдаж, амь насыг хөнөөсөн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top