Их Британийн парламентын гишүүний аминд халджээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 16

Их Британийн парламентын гишүүн Сэр Дэвид Эмесс, Эссекс гүнлэгийн Ли-он-Си хотын сүмийн хүлээн авах танхимд сонгогчидтойгоо уулзах үеэр халдлагад өртөж, амиа алджээ.

Уулзалтын үеэр хутгаар зэвсэглэсэн этгээд түүнийг хэд хэдэн удаа хутгалжээ.

Дэвид Эммессийн амийг хөнөөсөн Сомали гаралтай 25 настай залууг саатуулаад байна. Хэргийг Их Британийн цагдаагийн терроризмтой тэмцэх хэлтэс шалгаж байна. Гэмт этгээдэд хамсаатан байсан эсэхийг тогтоохоор мөн шалгаж байна.

Дэвид Эмесс нь 40 жил Их Британийн парламентын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2015 онд рыцарийн хэргэм зэрэг хүртэж байжээ. Тэрээр католик шашинтан байсан бөгөөд үр хөндүүлэх, ижил хүйстнүүдийн гэрлэлтийн эсрэг байр суурь баримталдаг байжээ.

Дэвид Эмессийг эмгэнэлтэйгээр амиа алдсантай холбогдуулан гашуудал илэрхийлэн, Даунин стрит дэх Их Британийн Ерөнхий сайдын өргөөний төрийн  далбааг бөхийлгөжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 10 сарын 17

Mongoliin ih hyrald baigaa .Yrvagch tonyylchidiig alaad uguusei.Hamgiin tyryynnd SVG.Batbold.Ts.Nyamdorj 2iig .

0  |  0
g(24.252.135.173) 2021 оны 10 сарын 17

Tsagaash nigeruud turiin tusheeg n alj baihad hunii erh yriad Adguusan nigeruudiig eh orondoo duudaj avchirdag stanuud yahav hohi n l bolohoos

0  |  0
(66.181.189.193) 2021 оны 10 сарын 17

mongold ch gesen hujaagin erliizuud mongoluudig ustagasaar l baigaa

2  |  0
Zochin(103.212.118.162) 2021 оны 10 сарын 16

Belgiin gaj nuhduudiin yavuulga baina.

0  |  0
Top