Тэрээр хамгаалагчдын хамтаар хуягласан лимузин руу чиглэн алхаж байв. Дэмжигчийн дундаас нэгэн залуу гарч ирж, зургаан удаа буудав. 1981 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Роналд Рейганы амь насанд халдсан билээ. Зургаан сумнаас нэг нь байгаа онож, Рейганы цээжин тус газар тусжээ. Түүнийг машинд суулгаж, хэдэн минутын дараа тэрээр мэс заслын ширээн дээр байв. “Та Бүгд найрамдах намынх уу” гэж тэр тэс засалчаас асуув. “Ноён ерөнхийлөгч өө, одоо бид бүгд Бүгд найрамдах намынх” гэж мэс заслын эмч түүнийг тайвшруулжээ.
Дурласан алуурчин
Уушгинд авсан шарх амь насанд аюулгүй байжээ. Нэг сарын дараа гэхэд Роналд Рейган Цагаан ордондоо буцан ирсэн бол халдлагын үеэр шархадсан цагдаагийн алба хаагч болон нууц албаны ажилтан мөн л эдгэрсэн байна. Халдлага нэг л хүний хувьд эмгэнэлтэйгээр эргэжээ. Тэр нь ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жеймс Брейди. Сум түүний тархинд туссан бөгөөд түүнийг бүх насаар нь тэргэнцэрт суулгажээ. Харин Рейган түүнийг тамгын газраас явуулаагүйгээр барахгүй бүхий л бүрэн эрхийг үлдээсэн байна.
Гэмт этгээдийг газар дээр нь баривчилжээ. Жон Хинкли 25 настай, Йелийн их сургуулийн оюутан. Холливудын жүжигчин Жоди Фостерт дурласан тэрээр түүний анхаарлыг татахын тулд ийм үйлдэл хийсэн гэж өчжээ. Тэр Жоди Фостерын тоглосон “Таксины жолооч” киноноос санаа авсан байна. Киноны баатар эмэгтэйн анхаарлын татахын тулд ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хөнөөхийг завдана. Киног бодит амьдралтай андуурсан Хинклийг сэтгэцийн өвчтэй гэж үзэн, сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ (2014 он хүртэл).
Хэт олон давхцал
Энэ түүх бол Америкийн улс төр дэх хамгийн нууцлаг үйл явдлын нэг. Энэ түүх хуйвалдааны онолыг төрүүлсэн. Сонирхолтой давхцал. Хинклийн гэр бүл Рейганы үеийн АНУ-ын дэд ерөнхийлөгчийн гэр бүл маш ойр дотно байжээ. Жон Хинкли бага Буштэй нөхөрлөдөг байж. Халдлага Рейганы тангараг өргөх ёслол болсноос хойш хоёр сарын дараа болсон. Үүнээс өмнө тэрээр эцэг Буштэй сонгуульд өрсөлдөж байв. Буш ялагдсан ч түүний амбиц хэвээр үлдсэн. Эцэг Буш 1970-аад оны дунд үед Тагнуулын төв газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд нууц ажиллагааг дажгүй сайн гадарлана. Рейганд ямар нэг зүйл тохиоход түүний суудал эцэг Бушт шууд очно. Эцсийн эцэст эцэг Жорж Буш АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч болсон. Мэргэжлийн хүнд хандаж болохгүй тул сэтгэцийн тогтворгүй байдалтай оюутныг татан оролцуулах нь хамаагүй аюулгүй. Ийм тохиолдол хэргийг маш түргэн хаана. Эс бөгөөс хэрэг мөрдөлт, шуугиан дэгдэнэ. Хуйвалдааны онол газар авалгүй орхигдов. Учир нь энэ нь бас нэгэн нууцлаг түүхийг ихээхэн санагдуулж байв. АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн амь насанд халдсан хэрэг (1963). Рейган төрийн эрхэнд байх үед Америкийн хэвлэлд энэ хэрэгт Кеннедигийн үед АНУ-ын дэд ерөнхийлөгч Линдон Жонсон холбоотой хэмээн шуугиж байв. Кеннедийг хөнөөсөн өдөр Линдон Жонсон АНУ-ын 36 дахь ерөнхийлөгч болж байв.
Сэтгэгдэл ( 1 )
Хятадын фү яао хатны түүх яаг иймэрхүү хуйвалдаанд байсан хуйвалдаан авилгалаас илүү аюултай жинхэнэ гэмт хэрэг юм