Калифорнийн эмч Сальвадор Плансенсиад кетаминийн тун хэтрүүлэн олгож, Мэттью Перриг үхэлд хүргэсэн гэж үзэн 30 сарын хорих ял оноожээ. Холбооны мөрдөх товчоо тус эмчийг Холливудын жүжигчдэд мансууруулах бодис нийлүүлдэг байж болзошгүй гэж үзэн таван жилийн турш мөрдөн шалгаж байсан аж.
“Найзууд” цувралын Чандлерийн дүрээр олонд танигдсан Мэттью Перри 2023 онд Лос Анжелес дахь гэртээ нас барсан юм. Тэрээр олон жилийн турш сэтгэл гутрал, донтолттой тэмцэж байсан билээ. Жүжигчний ар гэрийнхэн Пласенсиаг “хамгийн буруутай этгээд” гэж нэрлээд , яагаад Перрид удаа дараа мансууруулах бодис нийлүүлснийг тогтоон 30 сараас ч илүү ял оноох ёстой гэж үзэж байгаа юм.
Шүүх хурлын үеэр Пласенсиа эмч хэргээ хүлээн Перригийн гэр бүлээс уучлал эрсэн байна. Шүүх бүрэлдэхүүн түүнд 5600 ам.доларын торгууль оноожээ. Шүүхийн шийдвэр гарсан даруйд хэрэгжиж эхлэсэнтул холбооны засан хорих руу тээвэрлэсэн байна.
Перригийн үхэлд буруутгагдсан өөр дөрвөн хүн бий. Пласенсиатай хамтран ажилладаг эмч, Перригийн хувийн туслах, кетаминийн тунг нийлүүлсэн хоёр хүн бий. Холбооны шүүх дээрх дөрвөн этгээдэд холбогдох хэргийг ирэх онд шүүн хэлэлцэх товтой байна.

Сэтгэгдэл ( 0 )