Кеннедигийн амь насанд халдсан тухай баримтуудыг нийтэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 20

АНУ-ын Үндэсний архивын газар АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннеди, түүний дүү Роберт Кеннеди, хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн амь насанд халдсан хэргшшдтэй холбоотой зарим баримтуудыг нууцын зэрэглэлээс гарган, нийтэлжээ.

Архивын материалуудыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын энэ сарын 17-нд гаргасан чиглэлийн дагуу нууцын зэрэглэлээс гаргасан байна.

Хуулиар Кеннедигийн амь насанд халдсан хэрэгтэй холбоотой материалуудыг 2017 он гэхэд бүрэн нийтлэх ёстой байсан ч Доналд Трамп болон Жо Байден нар үндэсний аюулгүй байдал болон олон улсын харилцаанд хор хохиролтой байх талтай гэж үзэн, нэг бус удаа хойшлуулж байв.

Энэ удаад Трамп ямар нэгэн цензургүй 80 мянган хуудас материалыг бүрэн нууцын зэрэглэлээс гаргах тухай зарлиг буулгасан байна. Өнгөрсөн сард Axios портал АНУ-ын Холбооны мөрдөх товчоо 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Далласт гарсан буудлагатай холбоотой нийт 14 мянган хуудас бүхий 2400 баримт илрүүлсэн тухай мэдээлж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu