Кеннедигийн аллагын тухай 13 мянган архивын баримтыг ил болгов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 16

АНУ-ын Үндэсний архивын газар тус улсын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн аллагатай холбоотой 12879 мянган архивын баримтын ил болгожээ.

Өдгөө 1963 оны аймшигт хэрэгтэй холбоотой архивын материалын гурван хувь нь нууцын зэрэглэлд хэвээр үлджээ. Тус хэрэгтэй холбоотой таван сая хуудас материал байдгаас 97 хувь нь олон нийтэд ил болоод байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэдэгдсэнээр, Үндэсний архивын газар болон холбогдох агентлагууд 2023 оны тавдугаар сард хүртэлх хугацаанд үлдсэн баримт бичгүүдийг шалгах аж. Үүний дараа нягтлах шаардлагагүй гэж үзсэн материалуудыг 2023 оны зургаадугаар сарын 30-аас өмнө ил болгохоор төлөвлөж байна.

АНУ-ын Конгресс 1992 онд Жон Кеннедигийн аллагатай холбоотой баримтын цуглуулгын тухай хууль баталсан билээ. Хуульд зааснаар, аллагатай холбоотой материалуудыг 2017 оны аравдугаар сараас өмнө олон нийтэд ил болгох ёстой байсан ч Ерөнхийлөгч асан Доналд Трампын үед ч тэр, Жо Байдены засаг захиргаа ч тэр Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв агентлаг зэрэг холбогдох агентлагуудын зөвлөмжийн дагуу удаа дараа хойшлуулж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top