ОУАЭА Казахстаны атомын цахилгаан станц барих төслийг дэмжинэ

Я.Болор | Zindaa.mn
19 цагийн өмнө

Олон улсын атомын энергийн агентлаг Казахстанд атомын цахилгаан станц барих төслийн хэрэгжилтийн бүх үе шатанд дэмжлэг үзүүлнэ. Мөн хоёр талын хамтын ажиллагааны замын зураглалыг боловсруулж байгуулахад бэлэн байна гэж тус агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси Казахстаны гадаад хэргийн сайд Ермек Кошербаевтай уулзах үеэр мэдэгджээ.

Гросси цөмийн эрчим хүчийг энхийн замаар ашиглах салбарт Казахстаны гаргаж буй хүчин чармайлт болон ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эергээр үнэлсэн байна. Хөтөлбөрт хорт хавдрын эмчилгээнд дэвшилтэт цөмийн технологийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, хуучин Семипалатины цөмийн туршилтын талбайг нөхөн сэргээх зэргийг тусгажээ.

Казахстаны гадаад хэргийн сайд Ермек Кошербаев ОУАЭА-тай хамтран ажиллах нь тус улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top