Казахстаны шинэ Үндсэн хуулиар явуулсан ард түмний санал асуулгад оролцогчдын 88.6 хувь нь дэмжсэн байр суурь илэрхийлжээ. Санал асуулгыг гурван байгууллага зохион байгуулсан байна.
Евразийн интеграцийн хүрээлэнгийн мэдээллээр, Үндсэн хуулийн шинэ төслийг 86.7 хувь дэмжжээ. Мэдээллийн Хабар агентлагийн захиалгаар явуулсан санал асуулгад 30 мянган хүн оролцсон байна.
Zakon.kz хэвлэлийн захиалгаар Нийгмийн цогц судалгааны хүрээлэнгээс явуулсан судалгаанд оролцогчдын 87.4 хувь шинэ төслийг дэмжжээ. Казахстаны Amanat намын захиалгаар Нийгмийн бодлогын хүрээлэнгээс зохион байгуулсан санал асуулгад нийт 24 мянган хүн оролцсоноос 88.6 хувь нь Үндсэн хуулийн шинэ төслийг дэмжжээ.
Санал асуулгын төв комиссын мэдээллээр, орон даяар оролцогчдын ирц 73.24 хувьтай гарсан нь 2022, 2024 онуудад явуулж байсан бүх нийтийн санал асуулга, 2022 оны ээлжит бус парламентын сонгууль болон 2023 парламентын нөхөн сонгуулийн ирцээс өндөр гарчээ.
Шинэ Үндсэн хуульд парламентыг нэг танхимтай болгох, дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгох, зөвлөлдөх байгууллагуудыг хууль санаачлах эрхтэй болгож, шинэчлэх, үндэсний эрхийг олон улсынхаас дээгүүрт тавих зэрэг заалтууд тусгагджээ.

Сэтгэгдэл ( 0 )