Казахстанд цасан шуурга, мөсний улмаас АВТОЗАМУУД ХААГДАВ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 04

Казахстанд цасан шуурга, мөсний улмаас автозамын 127 хэсэг хаагджээ.

Казахстаны Онцгой байдлын яамнаас мэдээлснээр цаг агаарын таагүй байдалтай холбоотойгоор хаагдсан замуудын 78 нь муж, орон нутгийн зам аж.

Тус улсад цасан шуурганы улмаас үзэгдэх орчин муудаж, мөсний улмаас автомашин зорчиход хэцүү болсон тул дээрх замуудыг хааж, хаалттай хэсгүүдэд 838 түр дулаацах газрыг бэлтгэжээ. Мөн 87 техникийн нэгж бэлэн байдалд ажиллаж байгаа аж.

Өнөө өглөөний байдлаар /2023.01.04/ 420 хүн түр дулаацах байранд байрлаж байгаагаас 69 нь хүүхэд гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top