Казахстаны Тэнгисийн цэргийн хүчний хээрийн сургуулилтын үеэр 14 цэрэг амиа алдаж, гурван цэргийг аварчээ. Хоёр алба хаагчийг эрэн хайж байсан бөгөөд тэдний цогсыг олсон байна. Эрэн хайх ажиллагаанд бие бүрэлдэхүүний 252 алба хаагч, 37 шумбагч, 14 хөлөг онгоц, 20 нисэх онгоц, нисдэг тэрэг дайчлагдсан тухай мэдээлж байв.
Каспийн тэнгист болж байсан сургуулийн үеэр цаг агаар огцом муудаж, 17 алба хаагч давлагаанд шидэгдсэн тухай Казахстаны шадар сайд Канат Бозумбаев мэдээлсэн бол батлан хамгаалах яамнаас цэргүүд ямар нөхцөлд амь үрэгдсэн тухай тодруулаагүй байна.
Казахстаны батлан хамгаалах яамнаас энэ сарын 22-нд мэдээлэлд,Каспийн тэнгист “Каспийн хамгаалалт-2026” цэргийн сургуульд 500 гаруй тэнгисийн цэрэг, цэргийн хөлөг онгоцнууд, эргийн хамгаалалтын анги нэгтгэлүүд оролцох тухай онцолсон байжээ.
Пүрэв гарагийн үдэг Казахстаны батлан хамгаалах яам амь үрэгдсэн 12 цэргийн нэрсийг нийтэлжээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт эмгэнэл ийлрхийлж, есдүгээр сарын 25-нд үндэсний гашуудлын өдөр зарлаад байна.
Казинформ агентлагийн мэдээлснээр, шадар сайд Бозумбаев хэргийг шалгах засгийн газрын комиссыг тэргүүлж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )