НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте АНУ-ын дөрвөн цэрэг Литва улсад явуулж байсан хээрийн сургуулилтын үеэр амь үрэгдсэн гэж мэдэгдсэнийг “Associated Press” агентлаг дамжуулжээ.
Түүний хэлснээр, болсон явдлын талаар хангалттай мэдээлэл хараахан байхгүй байгаа тул дэлгэрэнгүй тайлбар хийх боломжгүй байна. Энэхүү мэдэгдэл гарсны дараа НАТО-оос дөрвөн цэргийн хувь заяа тодорхойгүй байна гэж тодруулсан байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Европ дахь АНУ-ын цэргийн командлалын мэдээллээр, АНУ-ын цэргийн алба хаагчдыг тээвэрлэж байсан хуягт машиныг усан доороос олсон байна.
Энэ сарын 26-нд Литва улсын Пабраде хот орчим болж байсан цэргийн хамтарсан сургуулилтын үеэр АНУ-ын дөрвөн цэрэг алга болсон тухай хэвлэлүүд мэдээлсэн. Тэд тактикийн сургуулилтад оролцож байжээ.
Сэтгэгдэл ( 0 )