Энэ сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд сураггүй алга болсон эмэгтэйг найм дахь өдрөө эрэн хайж байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт Тосонцэнгэл сумын харьяат дөрвөн хүн самар түүж байснаас есдүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байжээ.
Энэ тухай дуудлагыг аймгийн онцгой байдлын газарт хүргүүлж, Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн 0257-р анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан иргэн Э /46 настай эмэгтэй/-ыг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Хамт явсан хүмүүс дотроосоо алсан байхаа.