Алга болсон хүү Буянт голын орчимд дроны бичлэгт харагджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

Ховд аймаг Жаргалант сум Буянт багийн нутаг дэвсгэрээс 17 настай Б гэх эрэгтэй хүүхэд тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 1-нд шилжих шөнө 03:00-04:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагын дагуу Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид эрлийн үйл ажиллагааг явуулж байна.

Мөн Жаргалант сумын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, Хот тохижуулахын газар, иргэд Жаргалант сум, Дуут сум, Буянт сумын нутаг дэвсгэрт нэмэлтээр ажиллаж байна.

12:00 цагийн үед эрлийн баг Урд улаан ууланд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байсан боловч Буянт голын орчимд сураг нь гарсан тул уулнаас эрэн хайх ажиллагааг зогсоон, Буянт голын их гол, бага гол орчмоор эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu