Номхон далайд аялж яваад Микронез орчим завь нь эвдэрч, нэгэн жижиг арал дээр гацсан гурван далайчин эрэг дээр дал модны навчаар “HELP /туслаарай/” гэж бичсэнийхээ ачаар аврагджээ.
“CBS” телевизийн мэдээлснээр, тэд бүгд туршлагатай далайчид байсан ба завиных нь мотор эвдэрч, эзэнгүй арал дээр амь хорогджээ. Тэднийг далайд гарснаас зургаан хоногийн дараа АНУ-ын эргийн хамгаалалтын алба алга болсон далайчны ар гэрээс тусламж хүссэн дуудлага хүлээн авч, тэнгисийн хүчинтэй хамтран эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Найм дахь хоног дээр эрлийн багийн онгоц Микронезийн бүлэг арлуудын нэг дээр дал модны навчаар “HELP” гэж бичсэнийг харж, эргийн хамгаалалтынхныг илгээн, тэднийг аварсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
мэдээ бичих гэж цул алдаа. Яана даа
Ухаалаг
Амь хорогдох- үхэх, Амь хоргодох- амьд үлдэх.