ХӨВСГӨЛ | Эрлийн ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 09 сарын 21

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт төөрсөн хүүг эрэн хайх ажиллагаа өнөөдөр /2025.09.21/ тав дахь өдрөө үргэлжилж байна.

Тариалан сумаас хойд зүгт 30 км зайд мод бэлтгэлийн ажил хийж байсан иргэн Ц-гийн хоёр настай хүү нь эцэг, эхийгээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй алга болсон бөгөөд эрлийн ажиллагааг гурван үе шаттай зохион байгуулж, эхний хоёр үе шатны эрэл дуусаж, гуравдугаар шатны ажиллагааг эхлүүлээд байна гэж албаныхан мэдэгдлээ.

Эрлийн ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, аймгийн Прокурорын газар, УИХ-ын гишүүн Х.БаттулгЫН ажлын алба, Эрдмийн далай, Титэм ЕБС, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлгийн газар, Зооноз, Хөвсгөл Тайга мото спортын хороо, Од хүүхдийн дэлгүүр, Шинэ Мөрөн ХҮТ, Дэлгэрмөрөн сум дундын ойн анги, Хөвсгөлийн өнгө цахим ТВ, Аймгийн Тогоочдын холбоо, Их-Уул, Тариалан, Шинэ-Идэр, Төмөрбулаг, сумын ЗДТГ-ын, Тариалан сумын ЕБС, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, багийн иргэдэд, Алтан хачир ХХК, Гуамөрөн эмнэлэг, Тариалан болон Мөрөн, Түнэл сумын сайн дурын иргэд, Ар гэрийн хүмүүс, Орхон, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дархан-Уул аймгууд, Улаанбаатар хотын сайн дурын иргэд оролцож байна.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (197.211.63.37) 2025 оны 09 сарын 21

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2025 оны 09 сарын 21

Лалрын жёнко дандаа хүний зовлонгоор ашиг хийнэ...

0  |  0
тахар(59.153.115.240) 2025 оны 09 сарын 21

Эрлийн ажилд хэн оролцож байгаа нь чухал биш эрж байгаа хүүг олох нь чухал шүү дээ. Мэдлэгтэй болохын тулд өөрийгөө хөгжүүл.

0  |  0
zzzz(66.181.178.177) 2025 оны 09 сарын 21

za daa , ene ch neg l sejigtei l sanagdaad baigaa yum daa\n

0  |  0
Top