Энэ сарын 19-29-нд Японы нутаг дэвсгэр болон усан хилийн бүсэд АНУ, Японы хамтарсан хээрийн сургуулилт болно.
Энэ сарын эхээр АНУ-ын тэнгисийн явган цэрэг Окинава арлын оршин суугч эмэгтэйн амь насанд хүрсэн хэрэг гарсныг нухацтай авч үзэж байгаа ч хамтарсан “Keen Sword” сургуулилт товлогдсон ёсоор болно гэж Японы Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдсэн хорооны дарга генерал Хироака Учикүрү мэдэгджээ.
Хүн амины хэрэгтэй холбогдуулан Окинава аралд АНУ-ын 20 настай тэнгисийн явган цэргийг саатуулаад байгаа бөгөөд тэрбээр өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн байна.
“Keen Sword” сургуульд Японы 45 мянган цэрэг, офицер, АНУ-ын талаас 12 мянган алба хаагч оролцоно. Үүний сацуу Австрали, Герман, Франц зэрэг долоон орны алба хаагчид мөн оролцохоор төлөвлөжээ.
Ирэх сургуулилтын үеэр Японы нэг мянган км алсын зайн тусгалтай хөдөлгөөнт “Type 25” пуужинг анх удаа танилцуулахаар төлөвлөж байна. Алба хаагчид ийм төрлийн зэвсэглэлийг чиглүүлэх, хэрэглэх сургуулилт хийх аж. Ингэхдээ жинхэнэ зэвсэглэл ашиглахгүй. АНУ-ын талаас Тайваниас 110 км зайд орших Ёналгүни аралд цоо шинэ “NMESIS” пуужингийн системийг анх удаа байлдааны бэлэн байдалд оруулах сургуулилт хийнэ.
“Keen Sword” сургууль хоёр жилд нэг удаа болдог байна.

Сэтгэгдэл ( 0 )