АНУ Японтой газрын ховор элементийг нийлүүлэх тохиролцоонд хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 28

 

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, Японы ерөнхий сайд Санаэ Такаичи нар газрын ховор элемент болон критикал минералын нийлүүлэлтийг хангах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Яриа хэлэлцээний үеэр Японы тал АНУ-аас зэвсэг худалдан авах томоохон захиалга өгсөн байна. Цагаан ордны тэргүүн хоёр улсын хоорондын худалдааны гэрээний ач холбогдлыг чухалчилжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Японд ажлын айлчлал хийж байна. Даваа гарагт тэрбээр Японы эзэн хаан Нарүхитод бараалхсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top