Япон, Хятадын хооронд үүссэн сөргөлдөөнийг даамжруулахгүй байхыг уриалав

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 28

 

АНУ-ын Ерөнхийлөч Дональд Трамп Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи-тэй утсаар ярихдаа, Тайванийн талаар Японы засгийн газрын тэргүүний хэлсэн үгийг Хятадын эрх баригчид маш эмзэг хүлээн авснаас үүдэн Япон, Хятадын хооронд үүссэн сөргөлдөөнийг даамжруулахгүй байхыг уриалсан байна.

Японы Kyodo агентлагийн мэдээлснээр, Япон, Хятад хоёр тогтвортой харилцаатай байгаасай хэмээн хүсэж байгаагаа Трамп илэрхийлсэн ажээ.

“БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй усаар ярьсан тухайгаа болон Америк, Хятадын харилцааны өнөөгийн байдлын талаар Трамп надад ярьсан” гэж Такаичи өмнө нь сэтгүүлчдэд мэдээлж байв.

Тайваньд цэргийн хямрал үүсэх нь Японы аюулгүй байдалд аюул учруулах тул хамтран батлан хамгаалах эрхээ ашиглахад хүргэж болзошгүй гэж Санаэ Такаичи парламентад болсон хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэнд Хятадын эрх баригчид ихээхэн дургүйцсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top