Япон, АНУ хиймэл оюуны хөгжилд нэг тэрбум ам.доллар оруулна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Япон, АНУ шинжлэх ухааны салбарт хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлд хамтран хөрөнгө оруулах тохиролцоонд хүрчээ. Ойрын таван жилд талууд нийт нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Минорү Кихара мэдэгджээ.

Энэ нь шинжлэх ухааны салбарт хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн хоёр улсын хөтөлбөрүүдийг нэгтгэх стратегийн түншлэл юм. Тус хоёр улс дэвшилтэт технологи, шинжлэх ухааны салбарын олон улсын хамтарсан томоохон судалгаанууд болон боловсруулалт болон тооцооллын нөөц санг бэхжүүлэхэд хөрөнгө оруулахаар тохиролцсон байна.

Хоёр талын түншлэл нь мөн хамтарсан судалгаанд тооцооллын нөөц санг харилцан ашиглахыг тусгасан байна. Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын квантын мэдээллийн шинжлэх ухаан, халуун цөмийн синтезийн технологи, биотехнологи болон критикал материал зэрэг дэвшилтэд технологи, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн гүнзгийрүүлнэ гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top