Япон, АНУ хоёр цахим орон зайд хамтран ажиллана

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 02

Японы батлан хамгаалахын сайд Гэн Накатани Сингапурт болсон Шангри Лагийн яриа хэлэлцээний үеэр Пентагоны тэргүүн Пит Хегсеттэй уулзалт хийжээ.

Энэ үеэр талууд цахим аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай тохиролцоонд хүрсэн байна. Япон улс цахим аюулгүй байдлыг идэвхтэй хамгаалах тухай хууль баталсантай холбогдуулан талууд ийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай тохиролцсоноор хоёр улсын хууль сахиулах байгууллагуудад цахим гэмт хэргийг таслан зогсоох үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Талууд мөн саяхан байгуулсан хамтарсан шуурхай командлалын үйл ажиллагаатай холбоотой асуудлын хөндсөн байна.

Шангри Лагийн яриа хэлэлцээний хүрээнд Япон, АНУ, Австрали, Филиппиний батлан хамгаалах сайд нарын уулзалт болж, талууд Хятадыг тогтоон барих зорилгоор Зүүн Хятадын болон Өмнөд Хятадын тэнгис дэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ нотолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu