Гадаадаас нийлүүлэх автомашинд АНУ-ын шинээр нэвтрүүлэх гэж байгаа гаалийн татвараас Японыг чөлөөлөхөд тус дөхөм үзүүлэхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-гоос хүссэн тухайгаа Японы Гадаад харилцааны сайд Такэши Ивая сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Такэши Ивая Америкийн төрийн нарийн бичгийн даргатай Канадад яриа хэлэлцээ хийхдээ, гадаадаас нийлүүлэх ган болон хөнгөн цагаанд АНУ-ын нэвтрүүлсэн гаалийн татвараас Японыг чөлөөлөөгүйд харамсаж байгаагаа илэрхийлээд, гадаадын автомашинд шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гаалийн татвараас Японыг чөлөөлөхийг хүссэн байна гэж КИОДО агентлаг мэдээлэв.
Гадаадаас нийлүүлэх ган болон хөнгөн цагаанд АНУ 25%-ийн гаалийн татвар нэвтрүүлсэн юм. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп гадаадын автомашинд гаалийн татвар шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа нь Японы эрх баригчдын санааг ихээхэн зовоож байгаа аж. АНУ-д Японы экспортолдог нийт бараа бүтээгдэхүүний 28%-ийг автомашин эзэлдэг юм байна.
Сэтгэгдэл ( 0 )