Япончуудын олонх нь сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 19

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа болон түүний үйлдлүүд Японы оршин суугчдын дийлэнх олонхын сэтгэлийг түгшээж байгааг мэдээллийн Киодо агентлагийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Санал асуулгад оролцогчдын 81% нь Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд эерэг зүйл гарна гэж найдахаас илүүтэйгээр сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Ийм бодолтой хүмүүсийн 42% нь юуны түрүүнд гаалийн татвар болон чөлөөт худалдаанд түүний үзүүлэх нөлөөнд, 41% нь Америкийн төрийн тэргүүний урьдчилан таамаглахын аргагүй үйлдлүүдэд сэтгэл түгшиж байгаа ажээ.

Санал асуулгад оролцогчдын ердөө 17% нь Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд сайн үр дүн гарна гэж үзсэн аж. Тэдний 57% нь Цагаан ордны эзнийг сайн удирдагчийн шинжтэй хэмээн үзэж байгаа бол 33% нь Америкийн төрийн тэргүүн Хятадын ноёрхлыг сөрөн зогсож байгааг үнэлжээ. Америк, Хятадын харилцаа муудсанд Хятад буруутай гэж санал асуулгад оролцогчдын 53% үзсэн бол АНУ буруутай хэмээн 44% үзэж байна.

Гуравдугаар сарын 4-нөөс дөрөвдүгээр сарын 14-ний хооронд Киодо агентлагийн явуулсан санал асуулгад 18-аас дээш насны 1867 хүн оролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu