Казахстаны хилээр нэвтрэхэд ПСР шинжилгээ шаардахгүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

Казахстаны эрх баригчид энэ сарын 8-наас эхлэн тус улсын хилээр нэвтрэхэд ПСР шинжилгээ өгсөн эсвэл вакцин хийлгэсэн байх шаардлагыг цуцлахаар шийдвэрлэжээ.

Тус улсад коронавирусний халдварын нөхцөл байдал тогтворжиж байгаа тул Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх яамд хоорондын комисс ийм шийдвэр гаргажээ.

Энэхүү журам Казахстаны болон гаднын иргэдэд үйлчлэх юм.

Өнгөрсөн хугацаанд тус улсад нийт 1.39 сая хүн халдвар авч, 19 мянга гаруй хүн энджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top