Рафаэль Гроссийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 27

Аргентины засгийн газар Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Рафаэль Гроссийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд албан ёсоор нэр дэвшүүлж байна гэж Аргентины гадаад харилцааны яам мэдээлжээ.

Аргентины эрх баригчдын үзэж байгаагаар, олон улсын мөргөлдөөн, ноцтой хямралын нөхцөлд дипломат яриа хэлэлцээ өрнүүлж чаддаг гэдгээ Гросси харуулж чадсан бөгөөд энэ нь түүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллахад тохирох хүн болгож байгаа ажээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий Ассамблей шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох үйл явцыг эхлүүлээд байгаа юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд гишүүн улс бүр нэгээс илүүгүй хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Ерөнхий нарийн бичгийн даргыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл сонгож, Ерөнхий Ассамблей баталдаг юм. Тогтсон журмын дагуу НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Францын төлөөлөгчдийг НҮБ-ын удирдагчаар сонгодоггүй билээ. НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны арван хоёрдугаар сарын 31-нд дуусах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top