Украинд цөмийн объектын аюулгүй байдлыг хангах төхөөрөмж илгээжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Олон улсын атомын энергийн агентлаг Украин дахь цөмийн объектуудын аюулгүй байдлыг хангах төхөөрөмж нийлүүлэх ажлыг зохион байгуулсан тухай ерөнхий захирал Рафаэл Гросси мэдэгджээ.

Түүний хэлснээр, Швед улсаас Украинд хандивласан тэрхүү төхөөрөмжийг есдүгээр сарын 28-нд хүргүүлсэн бол мөн зорилгоор Франц, АНУ-ын дэмжлэгтэй худалдан авсан тоног төхөөрөмжийг ойрын өдрүүдэд хүргүүлэхээр төлөвлөж байна. Үүний сацуу ОУАЭА Запорожийн атомын цахилгаан станц дахь төлөөллийн бүрэлдэхүүнийг ойрын үед өргөжүүлэхээр зэхэж байна. Гросси тус агентлагийн Запорожийн АЦС дахь төлөөлөл хүнд нөхцөл байдлыг үл харгалзан сайн ажиллаж байгаа гэв.

Рафаэл Гросси тэргүүтэй ОУАЭА-ийн төлөөлөгчид энэ сарын эхээр Запорожийн атомын цахилгаан станц дээр шалгалт хийсэн билээ. Тэднийг буцсаны дараа тус станц дээр ОУАЭА-ийн хоёр шинжээч ажиглагчаар үлдсэн байна. Шалгалтын дүнд ОУАЭА Запорожийн станцыг тойрсон аюулгүй байдлын бүс байгуулах санал дэвшүүлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top