Иран Каспийн тэнгис рүү гарцтай Голестан мужид атомын цахилгааны станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна гэж Ираны Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Мохаммад Эслами мэдэгджээ.
Ихээхэн хүчин чармайлтын дүнд Каспийн тэнгисийн эрэгт атомын цахилгаан станц байгуулах төслийг эхлүүллээ гэж тэр онцолсон байна. Эсламигийн мэдээлснээр, нийт 20 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий хэд хэдэн атомын цахилгаан станцыг тус улс даяар барихаар төлөвлөжээ. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ цэвэр, тогтвортой эрчим хүчээр хангах боломж бүрдэх аж. Түүнчлэн, 1979 оны Исламын хувьсгал гарахаас өмнө Хузестан мужид эхлүүлсэн атомын цахилгаан станцын барилгын ажлыг дуусгахаар яригдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )