В.Путин Ираны Ерөнхийлөгч Пезешкиантай уулзав

Я.Болор | Zindaa.mn
53 минутын өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиантай уулзаж, хоёр улсын харилцааны өргөн хүрээний асуудал болон Ойрх Дорнод дахь нөхцөл байдлыг хэлэлцжээ.

Өнөөдөр хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол бүс нутгийн нөхцөл байдал гэж В.Путин онцлоод Иран улс тус бүс нутагт үүссэн мөргөлдөөнийг зогсоохын тулд бодит хүчин чармайлт гаргаж байгааг бид мэдэж байна гэж Кремлийн тэргүүн мэдэгджээ.
Тэрбээр Москва мөргөлдөөнийг зохицуулахын тулд Тегеранд боломжтой бүхий л тусламж үзүүлэхэд бэлэн буйг илэрхийлсэн байна.

Масуд Пезешкиан Кремлийн тус бүс нутгийн чиглэлд баримталж буй байр суурьт талархал илэрхийлж, В.Путин нэг талыг баримтласан хандлагыг эсэргүүцсэн байр суурь баримталдгийг үнэлдгээ илэрхийлжээ.

Тэрбээр “Бид олон талт байдал руу тэмүүлж, нэг талыг баримталсан хандлага дэлхийд түгэн дэлгэрэхээс сэргийлэх ёстой. АНУ дэлхийн бүх улс оронд өөрийн үзэл бодлоо тулгахыг оролдож байна” гэжээ.

Тэрбээр АНУ яриа хэлэлцээ хийх үеэрээ Ираны эсрэг халдлага үйлдэж байсныг дурдаад гэсэн хэдий ч Ираны тал хэзээ ч хэлэлцээний ширээний араас босож байгаагүй гэж мэдэгдсэн байна. Иран улс дайныг зогсоохын төлөө бүхий л хүчин чармайлтыг гаргаж байна. Тегеран эрхийг нь хүндэтгэх ёстой гэсэн байр суурьтай байгаа ба хэрэв нэг талыг байрьсан байр сууриас хандсан хэвээр байгаа бол дайныг ойрын үед дуусгах боломжгүй гэжээ.

Хоёр талын хамтын ажиллагааны хувьд өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт 21 хувиар өссөнийг В.Путин дурдаад энэ оны эхний долоон сард эл төлөв байдал ажиглагдсан хэвээр байгааг онцолжээ.

Талууд эрчим хүч, хөдөө аж ахуй, тээвэр, худалдаа зэрэг гол салбаруудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулжээ. Мөн хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг бүрэн хангах, хоёр улсын эрх ашигт нийцсэн болон бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжсэн бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна.

В.Путин, М.Пезешкиан нарын уулзалт Туркмен улсад болж буй ТУХН-ийн гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн уулзалт болон Каспийн экологийн дээд хэмжээний уулзалтын үеэр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top