Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан ОХУ-д албан ёсны айлчлал хийж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ сарын 17-нд хэлэлцээ хийнэ.
Кремлийн мэдээлснээр, талууд хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, ложистикийн болон хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэх талаар хэлэлцэж, бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. Хэлэлцээний дараа В.Путин, Масуд Пезешкиан нар ОХУ, Иран хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурна.
Сэтгэгдэл ( 0 )