Хятад улс ОХУ болон Ирантай хамтарсан цэргийн сургуулилт хийх болсон тухайгаа зарлажээ.
Гурван улсын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт Оманы буланд гуравдугаар сарын 15-19-нд болох аж. БНХАУ, Иран, ОХУ болон бусад улсын Тэнгисийн цэргийн хүчин уг цэргийн сургуулилтад оролцох бөгөөд сургуулилтыг “Далайн аюулгүй байдлын бүс” гэж нэрлэжээ.
Тэгвэл Пентагоны тэргүүний туслах Мара Карлин “Вашингтон Бээжинг барьж байхын тулд Энэтхэг-Номхон далайн бүсэд хийх цэргийн сургуулилтын цар хүрээгээ нэмэгдүүлж, илүү олон орныг татан оролцуулахыг зорьж байгаа” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )