Орос, Иран, Хятадын зүгээс нүүрлэж буй аюулын тухай анхааруулна гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 15

АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жейк Салливан энэ албан тушаалд өөрийг нь залгамжлах Бүгд найрамдах намаас сонгогдсон конгрессын гишүүн Майк Уолтцод Украинд үргэлжилж байгаа Оросын цэргийн тусгай ажиллагаанаас болон Иран, Хятадын зүгээс нүүрлэж буй аюулын талаар анхааруулна гэж мэдэгдсэн байна.

Цагаан Ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр тэрээр мэдээлэл хийхдээ, стратегийн түвшнээс харах юм бол БНХАУ-тай өрнүүлж буй өрсөлдөөн ирэх 10, 20, 30 жилд дэлхий ямар төрхтэй байхыг тодорхойлох гол хүчин зүйл байх учраас АНУ-ын шинэ засаг захиргааны хувьд энэ асуудал эн тэргүүний ач холбогдолтой байх ёстой юм гэж тэмдэглэжээ.

“Өөр нэг тулгамдсан бэрхшээлтэй асуудал бол Иран болон түүнээс хараат бүлэглэлүүд Ойрх Дорнод дахь Америкийн эрх ашигт шууд заналхийлсэн үйлдлүүд хийсээр байгаа явдал юм. Үүний учрыг яаралтай олох хэрэгтэй. Түүнээс гадна Европын аюулгүй байдал, цаашилбал дэлхийн аюулгүй байдалд томоохон аюул нүүрлүүлж байгаа асуудал бол Оросын цэргийн тусгай ажиллагаа юм” гэж Салливан ярьсан байна.

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслахаараа Уолтцыг арваннэгдүгээр сарын 12-нд томилсон бөгөөд маргааш өдөр нь Марк Рубиог шинэ засаг захиргаандаа Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлж байгаагаа зарласан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болор(202.55.188.110) 2024 оны 11 сарын 18

Энэ 3 улс өөрсдийнхөөрөө яваа. Атаархуу АНУУС

0  |  0
Top