Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи ОХУ-д хүрэлцэн очив

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагч өнөөдөр өглөө /2026.04.27/ Оросын Санкт-Петербург хотод хүрэлцэн очжээ.

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхаж, АНУ-тай хийж буй яриа хэлэлцээний явц, гал зогсоох дэглэм болон хямралыг тойрсон нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Иран улсаас ОХУ-д сууж байгаа элчин сайд Казем Жалалийн онцолсноор, тус  хоёр хөрш улс бүс нутаг болон олон улсын олон асуудлаар нэгдсэн байр суурьтай байдаг бөгөөд олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажилладаг.

Кремлийн зүгээс мөргөлдөөнийг улс төрийн арга замаар зохицуулах, Ойрх Дорнод дахь хурцадмал байдлыг намжаах, хэвийн нөхцөл байдлыг урт хугацаанд тогтвортой хангахад чиглэсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх нь бүс нутгийн бүх орны язгуур эрх ашигт нийцнэ гэсэн байр сууртай байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top