ОХУ, Ираны гадаад хэргийн сайд нар уулзав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 23

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр хэлэлцээ хийж, Газын зурвас болон Улаан тэнгист үүсээд буй нөхцөл байдлын талаар санал солилцжээ.

Талууд Газын зурваст даруй гал зогсоох, анклавын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжийг нээх шаардлагатай гэдэгт санал нэгдэж Улаан тэнгист үүссэн нөхцөл байдалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ.

С.Лавров мөн Ливаны гадаад хэргийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Абдалла Бу Хабибтай хэлэлцээ хийжээ. С.Лавров Хамас, Израилын мөргөлдөөнийг хурцатгах, үүнд тус бүс нутгийн бусад улс орнуудыг, тэр дундаа Ливаныг татан оролцуулахаас сэргийлэх нь чухлыг онцолжээ. Энэ хүрээнд Газын зурваст даруй гал зогсоох, хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхийн тулд хамтын хүчин чармайлт гаргах шаардлагатай хэмээн С.Лавров онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top