Иран Ойрх Дорнодын бүс нутгийн Арабын орнуудтай эдийн засгийн харилцаагаа сэргээхэд бэлэн гэж тус улсын Эдийн засаг, сангийн сайд Эхсан Хандузи мэдэгджээ.
Ираны Засгийн газар Арабын орнуудтай сайн хөршийн харилцааг бэхжүүлснээр бүс нутгийг бэхжүүлэх хүчин зүйл хэмээн харж байна. Саяхан дипломат харилцаагаа сэргээсэн Саудын Араб зэрэг улсуудад Ирантай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх өргөн боломж бий хэмээн Хандузи онцолсон байна.
Бээжингийн санаачилгын үр дүнд Тегеран, Эр Рияд хоёр энэ сарын 10-нд дипломат харилцаагаа сэргээх тухай хэлэлцээр байгуулсан билээ. Ойрын үед Иран, Саудын Арабын гадаад хэргийн сайд нар хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )