Эр-Рияд Тегеранд хөрөнгө оруулах болзол тавьжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 30

Хэрэв Иран Ойрх Дорнод дахь мөргөлдөөнийг хурцатгахгүй бол Саудын Араб тус улсад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ амласан тухай Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Энэ сарын 11-нд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман анх удаа Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиситай уулзсан билээ. Хоёр улс дипломат харилцаагаа сэргээсний дараа болсон эл уулзалт Арабын орнуудын лиг, Исламын хамтын ажиллагааны байгууллагын хамтарсан дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top